Лос Анжлэс Лэйкерс багийн хөгжөөн дэмжигч сагсанбөмбөг сонирхогч Э. Жавхлантай ярилцлаа.
-Хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ? Тэр тусмаа сагсанбөмбөгтэй хэрхэн танилцаж байсан бэ?
-Би 24-р сургуульд сурдаг байхдаа 5-р ангидаа Мандухай зочид буудлын арын шийдэн дээр анх сагсанбөмбөгтэй танилцсан. Ээж маань сагс тоглодог байсан.
-Эмэгтэй хүнийг спорт үздэггүй, ойлгодоггүй үзсэн ч хэлбэр хөөж байна гэхчлэн ярих хүмүүс их шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Жендэрийн асуудал эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад гэр орны ажил гээд тийм байх ёстой гэсэн хүмүүсийн үзэл бодлынх нь нэг хэсэг байх. Эмэгтэй хүмүүс адилхан л тэгш эрхтэй. Юу сонирхох нь өөрсдийнх нь дур хүсэл.
-Өөрийн тань хувьд 2021 он тун завгүй жил байсан. Зуны Токиогийн олимпын сагсанбөмбөгийн тайлбар дээр ажилласанаас гадна “Нэгдсэн Дээд Лиг”-ийн талбайн сурвалжлагчаар хэсэг хугацаанд ажилласан. Сэтгэгдэлээ хуваалцаач?
-2021 он миний хувьд өөрийгөө сорьсон маш амжилттай жил байлаа. Анх сагсанбөмбөг тайлбарлагч Б. Төмөрөө ах маань өөрийхөө нэвтрүүлэгт урьж оролцуулаад тэрний дараа олимпод ажиллах саналыг тавьсан. Гэхдээ олимпод ажиллахаас илүүтэй “Дээд Лиг”-т ажиллах нь хэцүү байсан. Бэлдэх хугацаа бага байсан болохоор маш их айдастай орсон.
-VidaBall гэсэн өөрсдийн нэвтрүүлгийг хийж эхлэх болсон талаараа ярьвал?
-Мэдээж миний хүсэл сонирхол байсан. Би багаасаа сагсанбөмбөгийн тамирчин болох туйлын хүсэлтэй байсан. Тэрийг манай гэр бүл дэмжээгүй л дээ. Манай ээж өөрөө сагс тоглодог байсан болохоор тухайн үеийн хүмүүс “Шир нүдээд мөнгө олно гэж байхгүй, хичээлээ хий” гэж загнидаг байсан. Тэр үгээр миний мөрөөдөл хязгаарлагдсан. Одоо харин мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа
-Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч алдрын танхимын гишүүн Коби Брайнтыг хэрхэн дэмжиж эхэлсэн бэ?
-Манай ангийн хөвгүүн надаа байнга сагсны тамирчны талаар ярьж өгдөг тэр тоглогч нь Коби байсан. Тэгээд нэг өдөр Кобигийн зургийг хараад ямар хөөрхөн юм бэ? гэж бодоод тухайн үед Коби тохолтын тэмцээнд түрүүлээд тэгээд л за энэ хүн бол миний шүтээн гээд л дэмжиж эхэлсэн.
-Коби Брайнтаас суралцсан зүйл бий юу?
-Кобиг өнгөрснийх нь дараа би инстаграмдаа энэ хүнээс юу сурсан бэ гэж бодоод пост хийж байхдаа “Mamba Mentanlity” буюу тэвчээртэй ,хичээнгүй зангаас нь суралцсан байх. (Инээв) Тухайн үед англи хэлэндээ таруухан байсан Кобигийн ярилцлагыг уншаад ойлгохгүй тэгээд англи сурж байсан. Би хоёр удаа аймар уйлсан эхлээд зодог тайлахад нь энэ тоглогчийг дахиж талбай дээр харахгүй нь дээ гэж бодохоор одоо хүртэл нулимс цийлэгнэж байна. Нас барчлаа гэдгийн сонсоод бие өвдөөд хүмүүс бие сэтгэл нэг гэж ярьдаг шт. Үнэн л юм байна лээ тэр мэдээг сонсоод маш хэцүү байсан одоо ч хоолой зангирч байна. Аавыгаа ч юм уу ахынгаа алдсан юм шиг мэдрэмж төрж байсан.
Ярилцсан Б.Хүслэн