ус аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааг хэрхэн үзүүлэх, энэ чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүдийг сургах бүсийн сургалт болжээ.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь 2019-2022” төслийг Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн ттөлөөлөгчид оролцлоо. Сургалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Стивен Кент хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Завхан аймгийн тухайд 2021-2025 онд аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр нэг зорилт, 9 арга хэмжээг төлөвлөсөн. Харин аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлд чиглэсэн арга хэмжээний чанар хүртээмжийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр таван зорилт, 9 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь 2019-2022” төслийн зорилго нь иргэний нийгмийн болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн хохирогч төвтэй үйлчилгээг хүргэх. Олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа өгөх. Эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгдөг мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэхчлэн зорилтуудыг тавьсан. Тиймээс төслийн хүрээнд Завхан аймгийн тухайд төлөвлөсөн зорилго зорилтдоо хүрэхийн тулд бүх шатны хамтын оролцоог сайжруулж, бодит үр дүнтэй ажлуудыг хийх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.