Соёлын сайд Ч.Номин Байгалийн түүхийн музейн ажилтай өнөөдөр танилцлаа.

Энэ музей нь хуучнаар Лениний музейн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сан хөмрөгийн зургаа орчим хувийг дэлгэжээ. Өнөөдрийн байдлаар музейн байрыг зарим хувийн хэвшлээс чөлөөлж, барилгын гуравдугаар давхарыг засварлаж байна.

Соёлын сайд Ч.Номин, “Лениний музей бол Соёлын яамны захиалгаар музейн зориулалтаар барьсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Тиймээс 2023 онд бүрэн засварлах зураг төслийг боловсруулна. Цаашдаа Байгалийн түүхийн музей шинэ байранд орох учраас Лениний музейн эх төрхийг алдагдуулахгүйгээр засварлана” гэлээ. Мөн одоо хийж буй урсгал засварын үеэр боржин, гантиг чулуун хийцийн шал, ханыг гэмтээхгүй, эх төрхийг өөрчлөхгүй байхыг үүрэг болгов.

Мөн музейн хэв маяг бүхий архитектурын барилгын өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулах, барилгын өөрийн орон зайг хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн