Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл солилцооны нийгэмлэг хамтран энэ сарын 7-23-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн уранбүтээлийн анхдугаар наадам зохион байгуулж байна. Наадмын эхний арга хэмжээ Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг дүгнэх ажлаар эхэлr байна.
Өнөөдөр (2017.08.07) Хүүхдийн урлан бүтээх төв дээр Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг дүгнэж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг уралдаанд 180 хүүхэд уран бүтээлээ ирүүлсэн бөгөөд шагналыг Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Өвөр Монголын Соёлын нийгэмлэгийн дарга нар гардуулсан юм. Уг уралдаанд 180 хүүхэд уран бүтээлээ ирүүлжээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс толилуулж байна.