Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв болон е-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэл хангасан талаар мэдээллээ.
Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750 661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.
Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулах юм. 6 настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид маргаашаас эхлэн 25-ны өдрийг хүртэл е-Монголиа цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ сарын 26-30-нд хүүхэд тань аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг утсанд мессеж илгээн мэдэгдэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын баг энэ өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийж байгааг хянаж, зөвлөн туслах юм. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах аж.
1 comment
Арван жилийн сургуулиудад чөлөөт хувцас өмсүүлээчээ. Улс төрчид оёдолчин хамаатнуудтай юм уу?