БНСУ-ын Тэжон хотод байрладаг Солонгос улсын Шинжлэх ухааны үндэсний музей, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны эх суурийг тавьж, музейнүүд ажилтан, мэргэжилтэн солилцох, музейн боловсролын хөтөлбөрийн судалгаа, эрдэм судалгааны материал, илтгэл, тогтмол хэвлэл, тайлан, лавлагаа солилцох болон хамтарсан үзэсгэлэн, хурал, семинар, хэвлэл, судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх юм.
Санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, БНСУ-ын Шинжлэх ухааны Үндэсний музейн захирал SEOKLAE LEE нар гарын үсэг зурав.