“Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал батлагдаж, Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд наймдугаар сарын 1-нээс эхлэн 31 байршилд төмс хүсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.
Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн 17 байршилд худалдан борлуулах үйл ажиллагаа жигдрээд явж байна. 186 цэгээр төмс, хүнсний ногоог худалдан борлуулж байгаа.
Нэмэлтээр нөөц байршлуудыг төлөвлөсөн учраас хөдөө орон нутгаас орж ирж буй иргэн болон аж ахуйн нэгжүүд төмс,хүнсний ногоо худалдан борлуулах хүсэлтээ дүүргүүдийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүд болон худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд албан тоотоор бичгээр гаргаад борлуулахад нээлттэй. Энэ жил түрээсийн төлбөр болон нэмэлт хураамж авахгүйгээр зохион байгуулж буй онцлогтой бөгөөд цаашдаа ч ийнхүү зохион байгуулна.
Мөн есөн дүүргийн хэмжээнд 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
Батлагдсан байршлуудад гарах үйлдвэр болон иргэд асар, майхан зэргээ өөрсдөө бэлдсэн тохиолдолд төлбөр хураамж авахгүй. Иргэн, аж ахуйн нэгжүүд дүүргийнхээ худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хүсэлтээ өгч байршлуудад худалдаа хийх нь нээлттэй” гэлээ.