Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар өчигдөр/2022.08.15/ хуралдав. Тус хурлаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн дуусгах,
-Ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх, хүүхдүүдийг хүлээн авахдаа амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулах,
-Цэцэрлэгт болон нэдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл, цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах,
-Багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулах,
-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах,
-Мод тарих үндэсний хөдөлгөөн-Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх,
-Есдүгээр сарын 1-ий өдрөөс өмнө СӨББ, ЕБС-ийн бага, дунд ангийн 30 гаруй мянган хүүхдэд модны үрсэлгээ бэлтгэхийг зааж сургах, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд эко боловсрол олгох,
-Зулзагын голын ногоон бүсийн хог хаягдлыг энэ долоо хоногт багтаан цэвэрлэх,
-Дархан хотын ойн өдрөөс /2022.10.17/ өмнө аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун түгээх станцуудыг нэг загвар стандартын 00-той болгох ажлыг зохион байгуулах,
-Нэг ээлждээ 30-50 хүн хүлээн авах боломжтой архины хордлого тайлах төвтэй болох, Баянхонгор аймгийн сайн туршлагыг нэвтрүүлэх,
-Төрийн байгууллагуудын албан хаагчид амралт зугаалгаа дуусгаж ажилдаа эзэн болж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах, байгууллагын удирдлагууд өөрсдөө манлайлан авлига, ашиг сонирхлоос ангид, өндөр ёс зүйтэй ажиллахыг үүрэг болгожээ.