Тодруулбал, Иргэн С нь (сэтгэцийн өөрчлөлттэй) Хан-Уул дүүргийн 4-р хороо, Богдхан Уулын Нүхтийн Аманд гэр бүлийн хамт зугаалж яваад сураггүй болсон байна.
Тухайн иргэнийг сураггүй болсон талаарх энэ сарын сарын 15-ны 05:18 минутад холбогдох байгууллагад мэдэгдсэн байна.
Нийслэлийн аврах анги, дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид ар гэрийнхний хамтаар Иргэн С -ыг 15-ны өдрийн 05:47 цагаас 20:02 цаг хүртэл анх алга болсон газраас зүүн тийш “Баруун ширээт”, “Арцатын-Ам” хүртэл 30 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 09:00 цагаас эрэн хайх ажиллагаа эхэлсэн байна.
Б.Хүслэн