Өвөрхангайчууд Шинэ харцага цолтондоо гурван өрөө байр, гараашийн хамт бэлэглэлээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Монгол Улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгонд нутгийн зон олон, удирдлагууд нь хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн мялаалгаар Улсын харцага Ц.Бямба-Отгоны амжилтыг үнэлж УИХ-д Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд Улаанбаатар хот дахь Төгрөг сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Төгрөг сумын Нутгийн зөвлөлтэй хамтран нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан орон сууцны гурван өрөө байрыг автомашины гараашийн хамт бэлэглэлээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн