Авлигатай тэмцэх газраас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Энэ талаар тус газраас дараах мэдээллийг өглөө.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн “АТГ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Дарханы замын тендер сонгон шалгаруулалтын асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхлээд байна.
Энэ хүрээнд өнөөдөр ЗТХЯ болон холбогдох албан тушаалтнуудын орон байр зэрэг нийт 30 гаруй объектод нэгжлэг хийлээ.
Одоогоор шалгаж байгаа албан тушаалтнуудыг тоо болон нэр, албан тушаалыг хэлэх боломжгүй байна.
Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж байгаа” гэв.