МАН-ын ‘Ээлжит бус онц их хурлын төлөө’ хөдөлгөөн хэмээх ТТБ өнөөдөр (2017.08.07) хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тэд МАН-ын их хурлыг яаралтай зарлах ёстой гэж мэдэгдэв.
Тус намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлыг ирэх есдүгээр сард товлосон хэмээн цахим хуудастаа мэдэгдсэн. Гэвч энэ нь албан ёсны шийдвэр биш. МАН дотор үүсээд буй маргаантай асуудлыг шийдэхийн тулд энэ сарын 25-ны дотор намын Бага хурлыг хуралдуулж, Их хурлын товыг зарлахыг шаардаж байна гэж тэд мэдэгдэв.
2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, итгэл хүлээж байсан нам жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь Засгийн газрыг байгуулахдаа мэргэжлийн бус хүмүүсийг томилсон.
Засгийн газар нь цөөн хүний эрх ашгийг хамгаалдаг, эргэж буцсан шийдвэр гаргаж байсан зэрэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх үндсэн шалтгаан болсон” гэлээ. Мөн 60 тэрбумын тухай бичлэг оргүй зүйлээс бий болоогүй гэсэн юм.