Нислэгийн тийзийг зээлээр авдаг боллоо

2017-08-07 13:521min0
miat

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Голомт банктай хамтран Монголд анх удаа олон улсын нислэгийн тийзийг зээлээр олгох үйлчилгээг нэвтрүүлжээ.

Иргэд 10 сая хүртэлх үнэтэй нислэгийн тийзийг урьдчилгаа төлбөргүйгээр хоёр жилд хүртэл хугацаатайгаар зээлээр авч болох үйлчилгээнд аль ч банкны харилцагч хамрагдах боломжтой юм байна.

Мөн гэр бүлийн гишүүдийнхээ тийзний төлбөрийг нэгтгэн зээл хүсч болох аж. МИАТ-ийн нислэгүүдийн талаар мэдээллийг: www.miat.com11-333999

Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: Голомт банкны салбаруудаас болон 1800-1646дугаараас тус, тус авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй