Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалжээ.
Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна. Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмж, нийт 363 га талбайд тариалсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчидтай уулзахад холбогдох албаныхан онцолжээ.
Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ. Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байв.
MONTSAME