Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын дэмжих сар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд салбартаа үр бүтээл, амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлд Төрийн дээд одон медалиар шагнав.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
Уртнасан Хүрэлбаатар – Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч
Минжүүр Адилзаяа – Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн
Дуламжав Эрдэнэчимэг – Монгол-Японы эмнэлгийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга
Цогтоо Рэнцэнмягмар – Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн зөвлөх эмч
“Алтан гадас одон”-гоор
Гэндэнжамц Гэрэлмаа – Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сургалт сурталчилгааны албаны дарга
Бат-Орших Цэцэгбал – Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярав, ахмад настан
Ёндон Оюунчимэг- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн сувилагч, ахмад ажилтан
Санжжав Наранцэцэг – Арьсны өвчин судлалын үндэсний төвийн сувилагч
Цэрэнжанцан Одончимэг -Эрүүл мэндийн хөгжлийн төвийн, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
Лэгшид Дуламсүрэн- Баянзүрх дүүргийн 6-р хороо Оцело сэргэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга асан ахмад настан
Гүндсамба Шижиртуяа – Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч
Ядамдорж Нанзаддорж – Хүмүүн мед эмнэлгийн ахлах сувилагч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
Дарамсэдийн Мөнхцэцэг – Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга
Жамъянсүрэнгийн Энхжаргал – Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч
Ганболдын Сарангуа – Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч
Чинбатын Батболд – Халдварт өвчин судлалын үндэсний төвийн соёл үйлчилгээний албаны жмжүүр
Дагвадоржийн Ганбаатар – Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн сувилагч
Мядагдамбын Батсүх – Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Инженерийн байгууламжийн албаны слесарь
Гэндэнжамцын Энхжаргал – Хүүхдийн төв сувиллын Уламжлалтын их эмч
Цэрэнбалын Содбилэг – Хүүхдийн төв сувиллын сувилахуйн арга зүйч, ахлах сувилагч
Цогтсэргэлэнгийн Оюунгэрэл – Интермед эмнэлгийн Мэдрэлийн эмч
Самбуугийн Булганчимэг – Оргил рашаан сувиллын ариутгалын сувилагч
Дашсамбуугийн Энхчимэг- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанар аюулгүй байдлын ажилтан
Чимэдлхамын Ганцэцэг- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч
Лхагвагийн Нарантуяа – Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
Тогоогийн Мөнхдалай- Энто хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн гадаад харилцааны албаны дарга
Цэндийн Чинзориг – Энто хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн ахлах эмч төлөөлөгч
Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
Хишигбаярын Саранчимэг- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга
Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр
Төрбаяжихын Азжаргал- “Зинт” эмнэлгийн хүүхдийн их эмч
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд дэвшүүллээ.