Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өчигдөр өндөрлөлөө. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын 4 дүгээр ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн тоглосон Орхон аймгийн уугуул, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул алтан медаль хүртлээ. Тэрбээр 10 өрөг тоглохдоо 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувийн хожил авч 4 дүгээр ширээний бусад шатарчдаа тэргүүлсэн юм. Ийн Б.Мөнгөнзул уг амжилтаараа Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангаж, цолоо ахиулж байна.
Ташрамд дуулгахад, 1960 онд Монголын алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4 дүгээр ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байжээ.