“Орфей” театр Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг Монголын үзэгчдэд хүргэж мэргэжилтнүүдээс болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Мөн тус бүтээл оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 13 дахь удаагийн “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээнээс шилдэг найруулагч /М.Батболд/, шилдэг зураач /Л.Батбилэг/, мөн “Гэгээн муза” олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд өрсөлдөж шилдэг зохиолч /Я.Баяраа/, шилдэг найруулагч /М.Батболд/, шилдэг эмэгтэй гол дүр /Д.Ганцэцэг/, шилдэг эрэгтэй туслах дүр /П.Эрдэнэзаан/-ийн шагнал хүртсэн билээ.
Тэгвэл
“Опал” жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч М.Батболд найруулж байна.