Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см даван үерлэж байна.
Харин Улз, Халх болон Хөвсгөлийн уулаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна.
Маргааш буюу 9-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас болггожмтой байхыг онцгойлон анхааруулж байна.