Энэ сарын 8-ны өдрийн 02:06 цагт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Нарны нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т, Ө-46°58’48.0”, У-93°22’12.0”/ 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 02:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.