Олон нийтийн сүлжээгээр Ховдын тарвас хортой гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал тарвас өдийд бүрэн болоогүй байдаг. Энэ жил эрт болц нь гүйцсэн шалтгаан нь бордооных гэх утгатай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар ар гэрийнхэн нь олон жил Ховдод тарвас тариалж, Улаанбаатар хотод худалдаалдаг Монгол Улсын аварга О.Хангай ийнхүү тайлбар хийжээ. Тэрбээр “Тариаланчид маань тарвасыг хүлэмжид дөрөвдүгээр сард үрсэлгээ хийж тарьсан. Мөн байгаль цаг уур халуун байсан учир тарвасын болц арай эрт болсон байгаа шүү. 30 жил тарвас идлээ сайхан байна” гэжээ.