Афганистаны Сар-и Пул мужийн Мирзаваланг суурин дахь цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэгт этгээдүүд халдаж, 50 гаруй иргэн амиа алджээ.
Хохирогчдын ихэнх нь лалын шашны нийт урсгалыг шүтэгч хүүхэд эмэгтэйчүүд байсан аж. Өчигдөр болсон энэ золгүй хэргийн талаар албаны эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд иргэдийг хайр найргүй буудан хөнөөсөн бөгөөд тэдний дотор Афганистаны аюулаас хамгаалах хүчний долоон алба хаагч байсан гэнэ.
Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани террористуудын дээрх харгислалыг дайны гэмт хэрэг үйлдсэнтэй зүйрлэж буруушаасан байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар энэ оны эхний хагаст 1662 энгийн номхон иргэн амь үрэгджээ. Үүнтэй холбоотойгоор Афганистаны армид туслах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа авч хэлэлцэж байгаа аж.