Дархан-Уул аймаг 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Нэгдүгээрт хүүхэд уриан дор “Байшин” төслийг зарлаж төсөлд оролцох хүсэлтэй иргэдийн материалыг авч эхэлсэн.

Зургаадугаар сарын 27нд эхэлсэн уг төсөлд нийт 29 өрх байшинтай болох хүсэл, материалаа ирүүлжээ. Шат шатны сонгон шалгаруулалтаас үлдсэн дөрвөөс дээш хүүхэдтэй гурван өрх гэр бүл байшин барих батламжаа албан ёсоор гардан авлаа.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан, Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслийн менежер В.Цэнджав тэргүүтэй албаныхан шалгарсан 3 өрх гэр бүлд батламжийг гардуулан өглөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн