НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарч ажиллана

2022-08-04 14:091min0
оо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа. Улс орны хүнсний тогтолцооны гол чиг хандлага, үзүүлэлтүүдийг хянах зорилгоор хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн самбар гэсэн хоёр программыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хөгжүүлсэнээ танилцуулж, хүлээлгэн өгөв.
Хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем нь дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нэг цахим хэрэгсэл юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллаж  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төслийг эхлүүлэхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй