Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар үүрэг даалгавар өгчээ.
Ялангуяа хамран сургах тойргийн бус буюу харьяаллын бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг, тодорхой нэр хүнд бүхий ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдийг сорил, шалгалтгүйгээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, ТЕГ, ЦЕГ болон БШУЯ болон нийслэлийн боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулжээ.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Ийм зүйлийг доод, дунд шатандаа байгаа авлигыг таслан зогсоох том зорилтыг Засгийн газрын зүгээс тавьж ажиллаж байгаа юм байна.
1 comment
Тэгээд өгөөч арай дэндүү байна