Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4690 хэрэг шийдвэрлэсний 2823 (60.2%) нь гэрлэлт цуцалсан, 331 (7.1%) нь эцэг тогтоосон, 1297 (27.7%) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 16 (0.3%) нь эцэг, эх байх эрх хассан, 23 (0.5%) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, 200 (4.3%) нь бусад хэрэг байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42 (0.9%)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7%)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6%)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1%)-ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2% байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8%-ийг эзэлж байна.