Өнөөдрөөс эхлэн 5-11 насныханд коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийнэ

2022-08-01 09:271min0
vak

5-11 настай хүүхдүүдийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ-наас тодруулав.

5-11 настай хүүхдүүдэд зориулж АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй