Японы хоёр дахь том компани KDDI хэрэглэгчдээсээ уучлалт гуйж, 200 иений буцаан олголт төлөхөөр болжээ
2022-07-30 18:51

Японы хоёр дахь том компани KDDI саяхан сүлжээний тасалдал үүсгэснийхээ төлөө хэрэглэгчдээсээ уучлалт гуйн буцаан олголт гэж 200 иен төлөхөөр болжээ. Гэрээт 36.55 сая хэрэглэгч, үндсэн хэрэглээний төлбөр 0 иентэй хямд багцын хэрэглэгчдэд буцаан олголтын оронд 1 GB өгөхөөр болсон юм байна.
Тус компаний сүлжээнд эвдрэл үүссэн шалтгаан нь төхөөрөмжөө буруу суурилуулснаас болсон гэж ажилтан нь мэдэгдэв. KDDI Такахаши захирал ажилтанд ямар ч буруу байхгүй, ийм алдаа гаргах нөхцөлийг бүрдүүлсэн компанийн удирдлагын буруу, алдаа гарахааргүй систем бүтээх нь чухал гэж уучлалт гуйн өөрийнхөө цалингаас хасуулжээ.
https://www.nikkei.com/