‘Ворошиловын мэргэн бууч” хэмээх нэр нь үнэхээр албан ёсоор байдаг аж. Оросын армийн мэргэн буучдад олгодог энэхүү цолыг 1932 онд анх бий болгон цэц мэргэнээрээ шалгарсан дайчдад олгох болсон байна. Оросын цэргийн нэрт жанжин Ворошилов нэгэн удаа цэргийн анги салбаруудаар явж байхад нэгэн офицер өөрийнхөө гар бууг маш муу, юм онодоггүй гэж ярихыг сонссон байна.
Тэрээр тэрхүү офицерийн бууг авч бай буудаад 7 сумаар 59 оноо бууджээ. Өөрөөр хэлбэл дандаа 8-9 оноонууд дээр буудсан хэрэг. Тэгээд офицерт бууг нь эргүүлэн өгөхдөө ”Муу зэвсэг гэж байдаггүй юм. Муу буудагч л гэж байдаг юм” гэж хэлжээ. Энэ алдарт үг Армийн дотор тэр дороо тархаж тойргийн сонин дээр хэвлэгдэж бөөн шуугиан тарьсан байна.
Армийнхны дотор ”Ворошилов шиг буудаж сурцгаая” хэмээх хөдөлгөөн өрнөж бүгд л түүн шиг болохыг хичээн хичээллэж эхэлсэн агаад 1932 оны 10 сарын 29 ны өдөр ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тушаалаар ”Ворошиловын мэргэн бууч” хэмээх Цолыг баталж 12 сарын 29-нд ”Ворошиловын мэргэн бууч” тэмдгийг бүтээн гаргажээ. 1934 оны 5 сараас ”Ворошиловын мэргэн бууч” цол тэмдгийг 1, 2, 3 –р шатлалаар олгохоор болж Армийн хэмжээнд буудлагын тэмцээнүүд зохиогдож эхэлжээ. Түүгээр ч барахгүй 1934 оны 6-р сард ”Юный ворошиловский стрелок” буюу ”Ворошиловын Залуу мэргэн бууч” цолыг баталж өсвөр үеийнхэнд олгож эхэлжээ.
Энэхүү шагналыг револьвер буюу эргэдэг дамартай гар буу, ердийн винтовоор норматив ханган буудсан дайчид болон, өсвөр үеийнхэнд олгодог байжээ. Уг шагналыг 1934 оноос 1939 он хүртэл олгож байсан тул хожмоо дайнаас өмнөх ахмад үеийнхнийг мэргэн сайн буудсан тохиолдолд ”Ёстой Ворошиловын мэргэн бууч байна даа” хэмээн хэлэлцэж бахархдаг болсон ажээ.
2 comments
МАНАЙД ЧОЙБАЛСАНГИЙН МЭРГЭН БУУЧ ГЭДЭГ ТЭМДЭГ БАЙВ.
Мундаг түүх байна. Одоо мэдэж авлаа.