Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэх аргын талаар зөвлөж байна.
- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
- Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэх
- Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэх
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
- Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
- Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх, шалбархай, үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
- Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэх
- Хуурай хлорын шохой болон 3 хувь, 5-10 хувийн хлорын шохойн сүүн уусмал, ариутгах бодис хэрэглэхийг тус тус зөвлөлөө.