Энэ ордны цэцэг бол далан хальс юм. Энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг аяндаа хүлээдэг. Тэд байгалиасаа л хүнийг татах увидастай төрж, түүгээрээ бусдыг татдаг юм. Яг л цэцгийн балд дурлах зөгий шиг. Магадгүй тийм ч учраас далан хальсыг “Honeysuckle” гэж нэрлэдэг бизээ. Бусдыг татдаг чанараараа энэ ордныхон найз нөхөд, ажил хэргийн түншийн өргөн хүрээлэлтэй байдаг. Далан хальсны хүмүүс хүчирхэг, тууштай, ямар ч саад бэрхшээлийг давж чаддаг.
Үхэр
Намуу бол үхрийн ордныхны цэцэг юм. Энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс амьдралын хамгийн сайн сайхан зүйлд дурладаг, түүнийгээ бусадтай хуваалцахыг хүсэгчид байдаг. Аливаа зүйлийн нарийн ширийн зүйлийг маш сайн ажигладаг, загвар дизайнд авьяастай, бүхнийг стиль хэлбэрт оруулах дуртай. Тэд амьдралаас сайхныг авч, бас бусдад өгч чаддаг. Намуу цэцэг ямар ч хүчтэй салхийг тэсээд өнгөрдөг шиг энэ ордныхон тэвчээртэй, бусдын нөлөөнд автаж бодлоо өөрчилдөггүй, өөрийн гэсэн байр сууриа хадгалж чаддаг хүчирхэг хүмүүс байдаг.
Ихэр
Ихрийн ордныхон бол лаванда цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс. Тэд байнга л шинэ сонин санаагаар дүүрэн явдаг. Тэдний төсөөлөл маш өргөн, уран бүтээлч байх авьяастай. Энэ ордныхон гайхалтай бүтээлч, толгой нь үргэлж ажиллаж байдаг идэвхтэй хүмүүс байдаг. Лаванда цэцгийн сайхан үнэр хаа хол ч тардаг шиг энэ ордныхон бүгдэд таалагддаг.
Мэлхий
Мэлхийн ордны цэцэг бол акант юм. Тэдний шинж тэмдгийг ганцхан үгээр илэрхийлбэл мэдрэмтгий гэж хэлж болно. Тэд аливаа асуудалд чин сэтгэлээсээ хандаж, бусдын хандлагыг зүрхнийхээ гүнд хүлээн авдаг. Үүгээрээ ч бусдын нөлөө, аливаа хүчинд автахдаа амархан. Гэхдээ сайхан гэр бүл, сайн найз нөхөд тэднийг сөрөг нөлөөлөлд автахаас сэргийлнэ.
Арслан
Арслангийн ордны ивээлт ургамал нь наранцэцэг юм. Наранцэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс нээлттэй, байгалиасаа удирдагч байхаар заяагджээ. Тэд ямар ч нөхцөл байдлаас өөртөө итгэлтэйгээр дээш цойлон гардаг. Учир нь тэд өөрөө төгс хүн биш байж болох ч хэрхэн оргилд гарахыг мэддэг юм. Арслангийн ордныхон байнга анхаарлын төвд байж, бусдад заавар, зөвлөгөө өгөх дуртай. Найз нөхөддөө хамгийн итгэлтэй, дотны зөвлөх нь байж чадна.
Охин
Англиар “Morning Glory” хэмээн нэрлэдэг энэ цэцэг охины ордныхны цэцэг юм. Өглөө бүр дэлгэрч, үдэш нь хагдардаг энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс аливаа зүйлийг ул суурьтайгаар боддог, ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө сайтар төлөвлөдөг давуу чанартай. Тэд өндөр зохион байгуулалттай, гярхай ажигч хүмүүс байдаг бөгөөд нарийн ширийн зүйлийг олж хараад, дүн шинжилгээ хийж чаддаг. “Morning Glory” хаа ч сайхан ургадаг шиг охиныхон хаана ч дасан зохицдог. Аливаа зүйлийг хийхдээ зөв, цэвэр нямбай ханддаг.
Жинлүүр
Жинлүүрийнхний цэцэг бол бидний сайн мэдэх сарнай. Энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс аливаа зүйлийн далд утга санааг олж харж, ойлгодог оюуны өндөр чадвартнууд байдаг. Тэд сонгодог гоо сайхныг эрхэмлэдэг, өөрийгөө тэр сайхан зүйлсээр хүрээлүүлдэг. Тийм ч учраас жинлүүрийнхэн гүн ухаан, яруу найраг, урлагт сэтгэл татагддаг. Энэ ордныхон гэр бүл, найз нөхөдтэйгөө байхдаа хамгийн аз жаргалтай байдаг.
Хилэнц
Удвал цэцэг маш олон дэлбээтэй байдаг шиг хилэнцийнхнийг танихад хэцүү. Түүнийг танилаа гэж гэж бодоход дахиад л нэг шинэ зан төрх, урьд олж хараагүй шинэ шинж чанар гараад ирдэг.
Хилэнцийнхэн үнэнч, шударга байдлыг эрхэмлэдэг. Тэд харилцаа нь таагүй, уур амьсгал нь эвгүй газарт орж ирээд л асуудлыг зохицуулж, эерүүлэх чадвартай. Хилэнцийнхэн сэтгэл хөдлөлтэй хүмүүс учир тэдний энэ эмоцийг ойлгож, хүлээн авдаг газар ажиллах хэрэгтэй.
Нум
Нумынхны цэцэг бол нарцисс. Энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс шулуухан үгтэй, үнэн шударга зантай, бусдад их нөлөөтэй. Нумынхан байгалиасаа ухаалаг хүмүүс байдаг бөгөөд тэднийг азын тэнгэр дандаа ивээж байдаг. Тэд бас их мөрөөдөмтгий, төсөөлөх чадвар сайтай.
Матар
Башир цэцэг нь матрын ордны бэлгэдэлт цэцэг юм. Энэ цэцгийн нөлөөнд төрсөн хүмүүс зохион байгуулах авьяастай, аливаа зүйлийг цэгцтэй байлгахыг хүсдэг. Тийм ч учраас хүмүүс матрынхны үгийг сонсч, түүний удирдлагад нэгддэг. Тэд хувь хүнийхээ хувьд хүчирхэг, хатуу ажлаас халширдаггүй, аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийх дуртай. Тэр хангалуун амьдралыг өөрийн гараар бүтээж босгож чадна.
Бумба
Энэ ордныхны цэцэг нь үзэсгэлэнт цахирмаа. Энэ цэцгийн нөлөөгөөр бумбын ордныхон ихэвчлэн сониуч, шинэ зүйл сэдэгчид байдаг. Тэд мөрөөдөмтгий, онцгой содон зүйлд сэтгэл татагддаг, заримдаа өөрсдөө ч этгээд гэмээр аашлах нь бий. Тэд дэлхий ертөнцийг бусдаас өөр нүдээр хардаг. Бумбынхан бус зохион байгуулах авьяастай.
Загас
Усан сараана бол загасын ордны бэлгэдэлт цэцэг юм. Энэ цэцгийн нөлөөгөөр загасны ордныхон маш гүнзгий сэтгэхүйтэй, аливааг ухаж ойлгохдоо сайн. Тэдэнд заримдаа сонирхолтой содон санаа орж ирдэг. Тэд хэт их сэтгэл хөдлөлөөсөө болоод заримдаа хяналтаа алдах нь бий. Загасны ордынхон байгалиасаа уран бүтээлч, хөгжимчин, жүжигчин байдаг. Тэд бусадтай харилцахдаа гарамгай, гадаад хэл сурах авьяастай.