Баянхонгор аймгийн Баянхонгор суманд …дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэсэн дуудлага өчигдөр 11:50 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид очиход, 3 настай хүү хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, аливаа сөрөг зүйлд өртөхөөс сэргийлж байхыг зөвлөж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн