Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрэмжит нийт нэг га талбай бүхий төгөл байгуулах ажлыг эхлүүлж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны үеэр 750 суулгац суулгаж, цаашид өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үе үеийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ ахмад ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга асан, бэлтгэл дэд хурандаа М.Батмөнх, хянагч, бэлтгэл ахлах ахлагч Ө.Жаргалсайхан нарыг Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж, урамшууллаа гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.