Төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгжүүд энэ сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлж, долдугаар сарын 26-ны өдөр Барс захад 10 тонн буюу 250 шуудай төмс буусан гэв. Тодруулбал,
- Барс захад төмсний бөөний үнэ 2875 төгрөг,
- Жижиглэнгийн үнэ 3200,
- ЕМарт сүлжээ дэлгүүрт эрт ургацын төмс килограмм нь 2500 төгрөгийн үнэтэй байна.
Ургац хураалт эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээд байгаа билээ.