Улс үндэстэн бүр түүх соёл, ахуй амьдралаасаа шалтгаан хоолны соёл нь өөр, өөрийн онцлогтой. Чийглэг уур амьсгалтай Өмнөд Солонгосын хувьд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол эрс тэрс уур амьсгалтай манай улс махыг түлхүү хэрэглэдэг. Бидний сэжиглэж, айлгадаг аалз тэгвэл хамгийн амттай хоолны нэг гэвэл та итгэх үү. Камбожчуудын амтархан иддэг хоолны гол орц нь тарантул хэмээх хортой аалз гэнэ.
Энэ шавжийг идэх нь хор биш эм болдог гэж тус улсын иргэд үздэг байна. Сармистай шарсан тарантулын мах эрүүл мэндэд тустай гэх бөгөөд энэ хоол 1970-аад оноос тус улсын нэг нэрийн хуудас болжээ. Нэг хэсэг ховордож, үнэ нь өссөн ч сүүлийн үед бага багаар өсч байгаа болхоор нэг ширхэн тарантулын үнэ нэг ам.доллар болсон гэнэ.