Монголын төрийн нэрт удирдагч Цэдэнбалын хүү Зориг Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий Сайд асан С.Баяр, нийтлэлч Баабар нар нийгмийн сүлжээнд “Цэдэнбалын Зориг бол бэртэгчин Орос, үе үе мөнгө хэрэг болохоороо ирж, орон сууц, их хэмжээний мөнгө авдаг” гэх мэтчилэн бичсэн нь сошиал сүлжээнд багагүй дуулиан үүсгээд байгаа.
Тэгвэл Цэдэнбалын Зориг “Соён гэгээрүүлэгч” телевизид өгсөн ярилцлагадаа “Монгол улсаас нийтдээ 2 удаа тусламж авсан” гэж ярьсан байна.
Тэрбээр “Монголд хамгийн сүүлд 6 жилийн өмнө ирсэн. Ер нь бол Монгол улсаас нийтдээ 2 удаа тусламж авсан.1999 онд Хуримын ордны захирал н.Оюунчимэг, Найрамдал зуслангийн захирал н.Түвшин нар Москвад ирж ээжид минь багахан хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн. Хоёр дахь нь 6 жилийн өмнө буюу аавын маань 100 жилийн ойгоор улсаас 15 сая төгрөг надад олгосон. Ийм л тусламж авч байсан юм” гэжээ.
С
2 comments
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Монголын эрлийз гээд Оростоо их гадуурхагдаж байгаа байх. Монголчууд ОХУ-д ба Казахстанд очихоороо гадуурхагддгаа мартсан байна. Монголчууд арьс өнгөний үзэл ба зиндаа гэдгийг ойлголгүй мөхөх замдаа хурдан явж байна.