Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулжээ. Хөшөөг улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэгээн үйлсийг алдаршуулах зорилгоор босгосон гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээ актын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал, ахмад ажилтны төлөөлөл болон алба хаагчид оролцсон байна.