Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 настай хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал албажсан. Вакцинжуулалтыг наймдугаар сард эхлүүлэхээр заавар журам, бэлтгэл ажил нь хангагдсан байна. Дээрх насны хүүхдүүдэд сарын зайтай хоёр тун вакцин хийх юм” гэсэн мэдээллийг Ikon.mn сайтад өгсөн байна.