Монголын Тариаланчид Гурил Үйлдвэрлэгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, агрономич Ш.Шинэбаяр цахим хуудсандаа “Монголын хөрсөнд тариалагдаж байгаа хүнс”-нд итгэдэг гэдгээ ийнхүү тайлбарласан байна.
Тэрбээр “Мэргэжлийн хүний хувьд дуугарахгүй өнгөрүүлж болохгүй нэг сэдэв байна. Манайхан химийн бордоо гэж юу вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ямарч ургамал / бүх ургамал орно/ хөрснөөс Азот, фосфор, калийг ион- катионы түвшинд осмасын даралт, конциентацын ялгаа болон олон биологи, химийн процессын үр дүнд нүдэнд харагдахгүй үндэсний үсэнцэрээр дамжуулан сорьж авдаг.
Хошигнож хэлвэл амтай ургамал та хараагүй биз дээ. 1 тн бүтээгдэхүүн бий болгохын тул ургамал хөрснөөс 35-45 кг Азот, 25-30кг фосфор, 20-30 кг кали авдаг. Сургуулийн хүүхэд хэвийн өсөх, хэрэгцээгээ хангахад тухайлбал өдөрт мах-115 гр, гурил-100гр, хүнсний ногоо-270 гр гэх мэт ЭМС-ийн тушаал байдаг даа. Түүнтэй агаар нэг гэж ойлгож болно. Харин хүн амаарай шууд ходоодонд оруулдаг бол ургамал маш нарийн үндсээр ион, катионы түвшинд сорж авдаг.
Дээрхи гурван төрлийн бодис нь навчны тоо, талбай, өндөр, өвчин, хортон, хүйтэн халуун, ганд тэсвэртэй болгоход хэрэглэдэг хамгийн их ургац бүрдүүлэхэд оролцдог бодис. Харин эдгээр бодсыг их хэмжээгээр хэрэглэх нь ургамалд илүүдэл бодис болж хуримтлагдаг сөрөг талтай. Манайд дээрхи бордооны үйлдвэр байхгүй тул ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Монголд дээрхи бодсын хэрэглээг аваад үзвэл 1 га-д 9-15 кг-ыг хэрэглэдэг бол бидний хамгийн эрүүл, цэвэр гээд байгаа Солонгос, Япон, Европын холбооны улс орнуудад 1-га-д 450-800 кг-ыг хэрэглэж байж га-аас үр тариа-8-9 тн /манайх-1,5 тн/, хүнсний ногоо-40-100тн, /манайх-12-20тн/ авч байна.
Дээрхи улс орон ийм их бордоо хэрэглэж байж хүнсээ яагаад эрүүл гэдэг гэвэл зөв цаг хугацаанд зөв технологиор, хэрэглэж бүтээгдэхүүн нь их, эрүүл байдаг. Иймд бид бордоо, ургамал хамгаалалын бодсыг хэрэглэхдээ тун нормыг тохируулж, технологит хугацаанд хэрэглэж байж эрүүл, их ургац авах болно. Монголд өнөөдөр 1 тн бордоо 1100-1500 $ байна. Ургамал хамгаалалын бодис литр-9-100$ байна. Иймд манай тариаланчид ийм үнэтэй бүтээгдэхүүнийг зөв үед зөв технологиор хийж байж ургацаа нэмэгдүүлнэ. Оройдож хэрэглэвэл ямар ч үр дүн өгөхгүй харин задарч амжихгүй хор болж, санхүүгийн илүү зардал гаргаж байгаагаа сайн мэдэж байгаа.
Би өөрөө голланд, шведь, герман, хятад, солонгос ОХУ-д маш эрт болцтой сорт гаргаж авсаныг харж мэдэж байгаа. Орой болцын сортыг бордоод байвал болц гүйцэхгүй улам навч ихсээд ногоороод, өндөр л болоод байна. Үр жимсний болц 10-20 хоногоор хойшилдог.
Тухайлбал хүүхэд төрөхдөө сараа гүйцээж төрдөг. Ээж нь амин дэм, мах гурил их хэрэглэсэнээр хүүхэд эрт төрдөггүйтээ сортын болцын хугацаа гэдэг нь адилхан юм.
2. ОХУ Украйны асуудлаас болж энэ жил Монголд 5000 тн бордоо орж ирсэн. Үүний 80-90 хувь нь үр тарианд хэрэглэдсэн. Тийм болохоор Ховдын төмс, тарвас гарч байгаа нь хавар эрт үрсэлгээ бэлдэж, богино болцтой сорт тарьсан гэж ойлгож байгаа. Энэ бол маш их хөдөлмөр, дэвшил, газар тариалангийн салбар урагшилж байна гэж би ойлгож байна. Иймд эрхэм иргэд минь Монголд тарьж ургуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл гэдэгт би итгэдэг” гэжээ.
Б.Ирээдүй