Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу цэргийн жанжин, удирдагчдын нэг Чингис хааны булш хаана байгаа нь өнөө хэр маргаан дагуулсан асуудал хэвээр байна. Түүний үхэл монголчуудын дунд үлгэр домог, хууч яриа, ардын аман зохиол болон үлдсэн.
Ихэнх эрдэмтэд Чингис хааныг дайнд оролцож байхдаа шархдаж амиа алдсан гэж үздэг бөгөөд эзэн хааныг оршуулсан цэргүүд бүгд нэгнийгээ хороосон гэдэг.
Аугаа их дайчны булш нь Монголын эзэнт гүрний үеийн их эрдэнэсийг агуулсан байж болох ч өнөө хэр олдохгүй байгаад Монголчууд байр сууриа хадгалж, нууцлахыг хүсдэгтэй холбоотой байж болох юм.
Монголын Өмнөговь аймаг машинаар яваад хэзээ ч дуусдаггүй өргөн уудам тал нутаг байдаг. Хуурай өвс, салхи шуургатай тэнгэрт хүрээлэгдсэн газарт нүүдэлчдийн дугуй гэрт давстай сүүтэй цай ууж, морь ямааны зураг авч болно.
Энэ бол Чингис хааны нутаг. Морин дэл дээрээс дэлхийг эзэлсэн тэр агуу хүний түүх дээрэм тонуул, дайн дажин, хайр, цусан өшөө авалтаар дүүрэн. Харин түүний үхэл домог болж эхэлсэн юм. Магадгүй та үүнд дуртай байж болно.
Чингис хаан дэлхий дээрх хамгийн хүчирхэг армийг байгуулсан
Монголчуудын 6000 жилийн уламжлал
Говь цөл ба түүний алга болсон булш…
Тэрбээр монголчуудын дунд “Чингис хаан” нэрээрээ алдартай. Номхон Далай ба Каспийн Тэнгисийн хооронд бүх юмыг захирч байсан билээ. Түүнийг нас бархад цэргүүд нь нууцаар оршуулахыг хүссэн юм. Хааныг нутаглуулсан замыг нуухын тулд уулзаж, тааралдсан хүн бүрийг хөнөөжээ. Мөн үлдсэн ул мөрийг устгахын тулд 1000 морьдоо булшин дээгүүр явуулсан байдаг.
Чингис хаан нас барснаас хойш 800 жилийн дараа хэн ч түүнийг олж чадаагүй. Олон орны эрдэмтэн, судлаач, археологич нар булшыг илрүүлэх гэж дэлхийг хэрэн хэсүүчилсэн. Хиймэл дагуул, сансарын зураглалыг ч ашигласан удаатай. Гэхдээ энэ хүсэл нь олон улсынх юм. Монголчууд үүнийг хүсэхгүй байна. Хаан олдохгүй хүсэхгүй байгаа нь гадны хүмүүст хараал жатга мэт ойлгогдоход хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа юм.
Чингис хааны булш олдвол дэлхий ертөнц сүйрнэ гэдэгт итгэдэг. Тухайлбал, 1941 онд ЗХУ-ын археологичдын нээсэн булшийг 14-р зууны үед хамаарах Түрэг-Монголын хаан Тогоон Төмөр хааны тухай домог. Булшыг илрүүлсний дараах гашуун үйл явдал Зөвлөлтөд болсон бөгөөд нацистын цэргүүд довтолсноор Дэлхийн 2-р дайныг эхлүүлэв.
Монгол бол олон зууныг элээсэн уламжлал, ёс заншилтай түүхэн бахархал. Олон айл хааныхаа зургийг хоймортоо өлгөсөн байх нь бий. Мөн Чингис хааны хөшөө, зураг олон дурсгалт зүйл байдаг. Зарим нь өөрсдийгөө “ Алтан угсаатны үр удам” гэж нэрлэдэг. Энэ улс одоо ч дайчин хүчирхэг хэвээр байна.
Чингис хааны булшийг нээж олоход, нуухыг хүссэн соёлын дарамтаас гадна техник технологийн олон асуудал тулгарч байгаа. Их Монгол улс хөгжлөөрөө гайхагдах зүйлгүй бас хүн амын нягтрал маш бага юм.
Б.Яруу