Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хэвлэлийн бага хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургуулиудыг 9-р сарын 1-ээс зэрэг эхлүүлэхгүй. Энэ жил 12 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлж болзошгүй байна.
Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална. Энэ жил 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна.
36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон. Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана.
Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл сургалтын хоцрогдол гаргавал нийгэм эдийн засгийн хохирол амсана.
Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах хэлмэрчийн асуудлыг энэ жилээс шийднэ” гэв.