2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:
Автотээврийн хэрэгслийн албан татвар
Галт зэвсгийн албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын төлбөр /газар эзэмшигч/
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм. Татварын Ерөнхий Газраас хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд яг хэдний өдрөөс шилжүүлж эхлэхийг мэдээлээгүй байна.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.