Дуурь бүжгийн эрдмийн театрыг нурахаар болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байгаа билээ. Тэгвэл тус барилгын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа ажээ.
Тодруулбал засвар, шинэчлэлтэд улсын төсвөөс 1.9 тэрбум төсөвлөгдсөн байна. Одоогийн байдлаар гадна фасадыг зүлгүүрдэж дууссан ба дээврийн засвар шинэчлэлт 70 хувьтай явж байгаа бөгөөд засвар шинэчлэлтийн ажил есдүгээр сард дуусна гэх салбарын яамнаас мэдээллээ.
ДБЭТ-ын засвар шинэчлэлтийн ажлыг “Марвелхаус констракшн” ХХК хийж буй аж.