Манай улсад ирсэн жуулчдын тал нь ОХУ-ын иргэд байна

2022-07-19 17:301min0
ddebc8e94f366760415970b0885913e9

Энэ оны эхний хагас жилд 73 мянган жуулчин манай улсын хилээр нэвтэрчээ. Жуулчдын талыг ОХУ-ын иргэд эзэлсэн байна. Гэвч аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үзүүлэлтүүдэд хүрээгүй байна. 2019 онд манай улсад 217 мянган жуулчин иржээ.

2019 онд БНХАУ-ын иргэд хамгийн олноороо (69 819) манай улсад аялсан бол энэ оны эхний хагаст хойд хөршийн 36 мянга, урд хөршийн 3700 жуулчин иржээ.

Эх сурвалж: ҮСХ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй