East төвийн балгас болсон барилгыг хоёр хоногийн өмнөөс буулгаж эхэлсэн.
Уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр “Газар бол төрийн, ард түмний өмч. Энэ газрыг олон жил зориулалтын бусаар ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, дамжуулан наймаалж ирсэн явдлыг бид таслан зогсоож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна” хэмээн бичсэн байна.