Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаан Хүй долоон худагт болов.
Уралдаанд 204 эрлийз бага насны морьд бүртгүүлж, 153 морьд гараанд гарлаа.
Түрүү магнай: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач МУАМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очирын 417 дугаартай сартай хээр (Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Баатарсайханы Дөлгөөний 777 дугаартай хүрэн халзан (Буян-Оршихын Энхбаяр, 11 настай, эрэгтэй)
Айргийн гурав: Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Гончигийн Амгаланбаатарын 1185 дугаартай бор халзан (унаач: Мөнхнарангийн Наранмөнх, 12 настай, эрэгтэй)
Айргийн дөрөв: Дорнод аймгийн Цагаановоо сумын уяач Гүнсэнгийн Чулуунбаатарын 113 дугаартай сартай хээр (унаач: Сайнзаяагийн Сайнсанаа 12настай, эрэгтэй)
Айргийн тав: Архангай аймгийн Тариат сумын уяач Чулуунбатын Мөнгөнсүхийн 1616 дугаартай хул алаг (унаач: Мөнгөний Мөнгөнзул, 12 настай, эрэгтэй) тус тус барианд оров.
Эх сурвалж: Хурдан морины салбар хороо