Манай улсад анх удаа дэлхийн 20 гаруй орны тогооч ур чадвар, авьяас ухаанаа уралдах “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн ирэх сард болох гэж байна.
Есдүгээр сарын 4-8-нд зохиогдох энэ тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Швейцар, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг орны тогооч оролцно.
Тэд урьдчилсан бэлдээгүй цэсээр хоол бэлдэх, аварга шалгаруулах гэх мэт олон сонирхолтой арга хэмжээг “Corporate” зочид буудалд зохион байгуулах юм байна.