Сүүлийн 56 жилд тохиогоогүй хамгийн халуун зун энэ жил болж ихэнх нутаг гандуу байна. Булган аймгийн Гурванбулаг суманд ган болж 140 гаруй өрх, 200 гаруй малтайгаа нүүжээ.
Тус сумын малчид Өвөрхангай, Архангай аймаг, өөрийн аймгийн Могод, Хишиг-Өндөр, Орхон сумын нутагт малаа оторлож нүүж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сумын 95,0 орчим хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа гэнэ.