Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа удахгүй эхэлнэ.
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал:
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрахыг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очирыг,
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгоныг,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаярыг,
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серикийг,
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоог,
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын начин О.Мөнх-Эрдэнийг амлаж,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл нарыг хэн ч амлалгүй тунаж үлдлээ.