Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэллээ. Газар газрын 306 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэж, барианд ороод байна.
Ингээд эхний тавд орсон хязаалан насны морьдыг танилцуулъя.
- Түрүү магнай Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд үрээ /Уралдаанч Э.Зол-Эрдэнэ, 12 нас/
- Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын Пунцагийн Түмэндэлгэрийн хээр үрээ, /Уралдаанч Б.Батхүү, 12 нас/
- Гуравт: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ, /Уралдаанч А.Ууганбаатар, 8 нас/
- Дөрөвт: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд үрээ, /Уралдаанч Т.Энгүүн, 10 нас/
- Айргийн тавд: Төв аймгийн Алтанбулаг сумын Пунцагийн Түмэндэлгэрийн хээр үрээ /Уралдаанч П.Мягмарсүрэн, 10 нас/ тус тус хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа.