Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам Хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлнэ.
Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морь бүртгүүлсэн байна. Хүй долоон худагт уралдаанд оролцох хязаалан насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжих үйл явц дөнгөж сая дуусч, сэрвээний өндрийн стандартад тэнцсэн хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн байна. Сэрвээний өндөр хэмжих үйл явцыг хүй долоо худагт томилогдон ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан үзүүлж байна.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд хязаалан насны морины сэрвээний өндрийг 137 байхаар заасан байна. Сэрвээний өндрийн хэмжилтээр 300 гаруй хязаалан тэнцэж, гарааны зурхай руу хөдөлсөн талаар МҮОНРТ-ын шууд дамжуулалтаараа мэдээллээ.
Эх сурвалж: Enaadam